23 дугаар зүйл. Монгол Улсаар дамжин өнгөрөх
23.1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр паспорт буюу паспортын орлох баримт бичигтэй гадаадын иргэн зохих визтэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч болно.
23.2.Гадаадын иргэн олон улсын нислэгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр визгүйгээр дамжин өнгөрч болно.
ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ