24 дугаар зүйл. Гадаадын иргэнийг бүртгэх /Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Гадаадын иргэнийг бүртгэх /Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.1.Гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед Монгол Улсын хилийн тухай хуулийн 17.6-д заасны дагуу хил хамгаалах байгууллага нь биеийн давхцахгүй өгөгдлийг авч, улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

24.2.Энэ хуулийн 9.2.2-т заасан журамд энэ хуулийн 24.1-д заасан мэдээллийн санд биеийн давхцахгүй өгөгдлийг бүртгүүлэхээс чөлөөлөгдөх үндэслэлийг тусгана.

24.3.Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнд түүнийг харьяалах улсын товчлол, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг өгөгдлийг багтаасан хоорондоо давхцахгүй бүртгэлийн дугаарыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.

24.4.Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болно.

24.5.Энэ хуулийн 24.3, 24.4-т заасан зохицуулалтыг энэ хуулийн 9.2.2-т заасан журмаар зохицуулна.

24.6.Гадаадын иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ энэ хуулийн 24.3-т заасан бүртгэлийн дугаарыг ашиглана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.