41 дугаар зүйл. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, түүний бүрэн эрх, баталгаа /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийн гарчигт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
41.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч нь төрийн тусгай албан хаагч байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.3.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх эрх олгогдсон Монгол Улсын иргэнийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагч гэнэ. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
41.4.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь гадаадын иргэний хяналтын улсын ерөнхий байцаагч байна. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
41.5.Гадаадын иргэний хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч (цаашид "байцаагч" гэх)-ийн эрх олгох, уг эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гадаадын иргэний хяналтын улсын ерөнхий байцаагч шийдвэрлэнэ. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
41.6.Улсын байцаагч нь "Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гадаадын иргэн болон түүний баримт бичигт хяналт, шалгалт хийхдээ хүний эрх, хууль, шударга ёсыг дээдлэн, улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн цээрлэл хүлээнэ" гэсэн тангараг өргөнө. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
41.7.Улсын байцаагч нь дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх ба дүрэмт хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журам, дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.8.Улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэгтэй ижил загварын дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхийг бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хориглоно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.9.Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.7.1.улсын хилээр нэвтрэх эрхийн баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг арилгуулах;
/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
41.9.2.гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх; /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
41.9.3.гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх тухай дүгнэлт гаргах; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.9.4.гадаадын иргэнийг Монгол Улсаас гаргахыг түдгэлзүүлсэн, албадан гаргасан шийдвэрийг цуцлах санал гаргах; /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.7.5.албан үүргээ гүйцэтгэх үед улсын хил нэвтрэх;
/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
41.9.6.хууль тогтоомжид заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
41.10.Улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ дараах тусгай хэрэгсэл, мэх ашиглаж болно: /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.10.1.нэг бүрийн тусгай хэрэгсэл; /Энэ заалтыг дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.10.2.тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл; /Энэ заалтыг дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.10.3.хамгаалах тусгай хэрэгсэл; /Энэ заалтыг дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.10.4.бие хамгаалах урлагийн зэвсэггүйгээр тулалдах мэх. /Энэ заалтыг дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
41.11.Энэ хуулийн 41.10-т заасан тусгай хэрэгсэл, мэхийг дараах тохиолдолд ашиглаж болно: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.11.1.улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл хүч хэрэглэж эсэргүүцсэн; /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.11.2.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
41.12.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учирсан тохиолдолд улсын байцаагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ тухай харьяа байгууллагын даргад мэдэгдэнэ. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
41.13.Тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх, хадгалах зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батална. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/
41.14.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.15.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид дараах цол олгоно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.15.1.тэргүүн зөвлөх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.15.2.эрхэлсэн зөвлөх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.15.3.ахлах зөвлөх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.15.4.зөвлөх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.16.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд цолыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.17.Тэргүүн зөвлөхөөс бусад цол олгох журмыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.18.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, хэмжээг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.19.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
41.20.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажилласан нэг жилийг нэг жил гурав сар ажилласанд тооцох ба хилийн боомт, орон нутаг дахь албанд таваас доошгүй жил ажиллаж байгаа албан хаагчид ажилласан таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА