40 дугаар зүйл. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

40.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

40.1.1.гадаадын иргэний талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

40.1.2.гадаадын иргэний талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

40.1.3.гадаадын иргэний асуудлаар Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.1.4.гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн цаасан болон цахим мэдээллээс бүрдсэн нэгдсэн санг хөтлөх, сангийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, сангаар дамжуулан төрийн холбогдох байгууллагатай харилцан мэдээлэл солилцох; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

40.1.5.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

40.1.6.Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

40.1.7.Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэний гарах-орох мэдэгдлийг бүртгэх. Энэ мэдэгдлийг гадаадын иргэн Монгол Улсын хилээр гарах орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ. /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

40.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 27.3-т заасны дагуу татгалзсан хариу өгсөн тохиолдолд шалтгааныг нь тайлбарлах үүрэг хүлээхгүй.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

40.3.Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн цахим виз, оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хөлсний орлогыг байгууллагын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнийг ашиглах, хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.