39 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · энэ зүйлийг 2013-12-26-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2013-12-26-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

39.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь удирдах төв байгууллага, түүний хилийн боомт, орон нутаг дахь албадаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

39.2.Гадаадын иргэний асуудап эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын алба ажиллах хилийн боомтын жагсаалтыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

39.3.Энэ хуулийн 39.2-т зааснаас бусад хилийн боомтод гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын виз олгохоос бусад чиг үүргийг тухайн боомт дахь хил хамгаалах байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.