38.1.Албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг харьяалах улсад нь шилжүүлнэ.
38.2.Албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг харьяалах улсад нь шууд шилжүүлэх боломжгүй бол дараахь улсын аль нэгэнд шилжүүлж болно:
38.2.1.урьд нь оршин сууж байсан буюу төрсөн улсад нь;
38.2.2.Монгол Улсад нэвтрэн орж ирэхдээ хамгийн сүүлд дамжин орж ирсэн улсад нь;
38.2.3.визийг нь авсан улсад.
ГАДААДЫН ИРГЭНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, БАТАЛГАА
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/