3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
3.1."Гадаадын цэргийн хүчин" гэж орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэг, байлдааны болон тусгай зориулалтын техник хэрэгслээр хангагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын бусад байгууллага, гадаад улсын зэвсэгт хүчний харьяалал бүхий цэргийн зохион байгуулалттай бүлэг, салбар, анги, нэгтгэл, байгууллагыг хэлнэ.
3.2."Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах" гэж энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчнийг оруулан байрлуулж, тодорхой үүрэг гүйцэтгүүлэхийг хэлнэ.
3.3."Гадаадын цэргийн хүчнийг дамжин өнгөрүүлэх" гэж энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тэднийг улсын хил нэвтрүүлэн өөрийн нутаг дэвсгэр, агаарын зайгаар өнгөрүүлж гаргахыг хэлнэ.