4 дугаар зүйл. Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх үндэслэл
4.1.Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэхдээ дараахь зүйлийг үндэслэл болгоно:
4.1.1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчнийг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр;
4.1.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ;
4.1.3.Монгол Улсад бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр;
4.1.4.гадаад улсын Засгийн газраас өөрийн цэргийн хүчнээ Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайгаар дамжин өнгөрүүлэх тухай тавьсан хүсэлтийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлаагүй гэж үзэж гаргасан Засгийн газрын шийдвэр.