6 дугаар зүйл. Гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх шийдвэр гаргах

ГАДААДЫН ЦЭРГИЙН ХҮЧНИЙГ БАЙРЛУУЛАХ, ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх шийдвэр гаргах

6.1.Гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн төслийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран боловсруулж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Засгийн газарт оруулна.

6.2.Монгол Улсын Засгийн газар уг асуудлаар хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

6.3.Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн хууль гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.