7 дугаар зүйл. Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх олон улсын гэрээ
7.1.Энэ хууль, гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлаас тухайн үед батлан гаргасан Монгол Улсын хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх талаар олон улсын гэрээ байгуулна.
7.2.Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх олон улсын гэрээнд цэргийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх үндэслэл, тодорхой асуудлаар Талуудын эрх, үүрэг, хэлцэл хийх субъектууд болон бусад асуудлыг тусгасан байна.
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах