8 дугаар зүйл. Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах гэрээ

ГАДААДЫН ЦЭРГИЙН ХҮЧНИЙГ БАЙРЛУУЛАХ, ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах гэрээ

8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах гадаадын цэргийн хүчний үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулна.

8.2.Гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах тухай Засгийн газар хоорондын гэрээнд дараахь асуудлыг тусгана:

8.2.1.гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах болсон нөхцөл;

8.2.2.гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулах зорилго;

8.2.3.гадаадын цэргийн хүчний гүйцэтгэх үүрэг;

8.2.4.гадаадын цэргийн хүчний байрлах хугацаа, журам;

8.2.5.тодорхой асуудлаар Талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг;

8.2.6.гадаадын цэргийн хүчний тоо, хэмжээ;

8.2.7.гадаадын цэргийн хүчний ар тал, санхүүгийн хангалтын журам;

8.2.8.гадаадын цэргийн хүчний цэргийн албан хаагчдын болон тэдний гэр бүлийнхний эрх зүйн байдал;

8.2.9.цэргийн удирдлага, харилцан ажиллагааг зохион байгуулах журам;

8.2.10.гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдолтой бусад асуудлууд.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.