12 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний холбоотой үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг үүрэг
12.1.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдагч, бүтээгдэхүүн хадгалж байгаа этгээд дахин ашиглахаа больсон агуулах, сав, тоног төхөөрөмжийг зайлуулах, газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлэх, газрыг тэгшилж хөрсийг хэвийн байдалд оруулан хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй болгох, бохирдсон болон эвдэрч гэмтсэн газрын хөрсийг нөхөн сэргээж ургамалжуулах үүрэгтэй.
12.2.Бүх төрлийн шатахууныг импортлох, бүх төрлийн шатахууны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах нийтлэг үүргийг хүлээнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.2.1.энэ хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.9-д заасан байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолбор нь холбогдох норм, дүрэм, стандартын шаардлага хангасан эсэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас техник, технологийн дүгнэлт гаргуулах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.2.2.бүх төрлийн шатахууны импорт, үлдэгдэл, нөөц, борлуулалтын тайлан, мэдээг төрийн байгууллагын тогтоосон хугацаанд болон шаардлагатай тохиолдолд гаргаж өгөх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.3.Энэ хуулийн 12.2.1-д заасан дүгнэлтийг гаргуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.3.1.улсын бүртгэлийн гэрчилгээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.3.2.үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.3.3.газар эзэмших эрхийн гэрчилгээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.3.4.улсын комиссын акт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.3.5.эрх бүхий байгууллагаар боловсруулж, баталгаажуулсан зураг төсөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.3.6.үйлдвэрлэх бүтээгдэхүүн дэх түүхий эдийн орц, найрлага, хувь хэмжээ, боловсруулалтын аргыг тусгасан үйлдвэрлэгчийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаар батлуулсан технологийн стандарт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦ