4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг;

4.1.2."тоног төхөөрөмж" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах, чанарын шалгалт хийхэд ашиглах шахуурга, түгээгүүр, хэмжих, тохируулах, ачих, буулгах хэрэгсэл, хадгалах сав, дамжуулах хоолой, хаалт зэрэг механик болон автомат ажиллагаатай техник хэрэгслийг;

4.1.3."агуулах" гэж газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, савлах, бөөний худалдаа эрхлэхэд зориулсан байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолборыг;

4.1.4."түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг;

4.1.5."компанийн нөөц" гэж газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хангамж, худалдааны хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардагдах хэмжээний тухайн этгээдийн эзэмшлийн агуулах, саванд хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг;

4.1.6.“бүх төрлийн шатахууны бөөний худалдаа” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан бүтээгдэхүүнийг энэ хуулийн 4.1.3-т заасан агуулахаас борлуулахыг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.1.7.“бүх төрлийн шатахуун” гэж боловсруулах үйлдвэрт технологийн дагуу боловсруулагдсан эцсийн бүтээгдэхүүн буюу автобензин, дизель түлш, онгоцны түлш, шатдаг хий болон керосин, дайвар бүтээгдэхүүн; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.8.“бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан бүтээгдэхүүнийг түгээх станц, зориулалтын цэгээс борлуулахыг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.9.“газрын тосны боловсруулах үйлдвэр” гэж газрын тос, нүүрс, нүүрс-устөрөгчийн нэгдлүүдийг энгийн болон гүн боловсруулалтын аргаар энэ хуулийн 4.1.1-д заасан бүтээгдэхүүн гаргаж авах зориулалт бүхий байгууламжийн цогцолборыг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.10.“дайвар бүтээгдэхүүн” гэж газрын тосыг боловсруулах үйлдвэрлэлийн нэрлэгийн явцад гарсан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, эсхүл дараагийн шатны боловсруулалтад орох нүүрс-устөрөгчийн химийн нэгдлүүдийг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ТЭЭВЭРЛЭЛТ, ХАДГАЛАЛТЫН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.