5 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаархи Засгийн газар болон газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын талаархи Засгийн газар болон газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

5.1.Газрын тосны бүтээгдэхүүний талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

5.1.2.газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам батлах;

5.1.3.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийн хэмжээ, нөөц бүрдүүлэх журмыг батлах;

5.1.4.газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх;

5.1.5.импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг хилийн боомтуудад хийх бодлогыг хэрэгжүүлэх, нөхцөлийг бүрдүүлэх.

5.2.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний талаар дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.2.1.газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, хөрөнгө оруулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.2.2.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.3.газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын асуудалтай холбогдсон дүрэм, журам, нормыг баталж, мөрдүүлэх;

5.2.4.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөөцийн талаар санал боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлж хэрэгжүүлэх;

5.2.5.бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу төрийн холбогдох байгууллагад шилжүүлэх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.3.Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагыг тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.