9 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах

9.1.Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.Бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.2.агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.3.мэргэжлийн байгууллагын дүгнэлт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.Газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ:

9.3.1.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэгч бүтээгдэхүүн борлуулах тухай бүрдээ худалдан авагчид чанарын гэрчилгээ олгох;

9.3.2.чанарын баталгаатай газрын тосны бүтээгдэхүүн худалдах;

9.3.3.газрын тосны бүтээгдэхүүнийг улсын баталгаатай түгээгүүрээр худалдах;

9.3.4.газрын тосны бүтээгдэхүүнийг баталгаагүй түгээгүүр, авто болон вагонцистернээс шууд худалдахгүй байх;

9.3.5.газрын тосны бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан саванд хадгалж, зөвшөөрөгдсөн талбай, орчинд худалдах;

9.3.6.тос, тосолгооны материал, тусгай шингэнийг зөвхөн зориулалтын саванд үйлдвэрийн аргаар технологийн дагуу савлаж худалдах;

9.3.7.бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторитой байх.

9.4.Бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад энэ хуулийн 9.2-т зааснаас гадна Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг хавсаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.5.Бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.5.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.5.2.жижиглэнгийн худалдаа эрхлэх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.5.3.мэргэжлийн байгууллагын дүгнэлт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.6.Бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад энэ хуулийн 9.5-д зааснаас гадна Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг хавсаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.