16 дугаар зүйл. Тусгай хэрэгцээний газар

ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Тусгай хэрэгцээний газар

16.1.Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:

16.1.1.улсын тусгай хамгаалалттай газар;

16.1.2.улсын хилийн зурвас газар;

16.1.3.улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар;

16.1.4.гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар;

16.1.5.шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай;

16.1.6.аймаг дундын отрын бэлчээр;

16.1.7.улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай;

16.1.8.бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай;

16.1.9.чөлөөт бүсийн газар;

16.1.10.цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгосон газар;

/Энэ заалтыг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.1.11.бичил уурхайн зориулалтаар олгосон газар;

/Энэ заалтыг 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

16.1.12.хилийн боомтын бүс;

/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.1.13.үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх газар; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.1.14.аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.1.15.хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар. /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.1.16.үйлдвэрлэл, технологийн паркийн газар. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.1.17.нийтийн эдэлбэр газар; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.1.18.нийслэл хотын эдийн засгийн тусгай бүс. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.1.19.соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор, паркын зориулалтаар олгосон газар. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.2.Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.3.Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно.

16.4.Энэ хуулийн 16.1.18-д заасан зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газар нь бусад аймаг болон хэд хэдэн аймаг, сумын нутаг дэвсгэрт байж болно. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.5.Энэ хуулийн 16.1.18-д заасан зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар тохиролцож Нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулна. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Газрын харилцааны талаархи төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.