17 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
17.1.Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох;
17.1.2.гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.3.энэ хуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9, 16.1.12-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох;
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.4.бүс нутгийг хамарсан олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох.