18 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

18.1.Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах;

18.1.2.энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14, 16.1.16, 16.1.17, 16.1.18-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх; /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.1.3.улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох;

18.1.4.газрын бирж байгуулах, ажиллах журмыг тогтоох;

18.1.5.газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх болон газрын нэгдмэл сангийн тайлан эрхлэх, журмыг тогтоох;

18.1.6.энэ хуулийн 17.1.2-т заасан газрын зааг, ашиглах журмыг тогтоох;

18.1.7.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах.

18.1.8.газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааны журмыг батлах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.1.9.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах. /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.