23 дугаар зүйл. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээ
/Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.1.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.2.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна: /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.2.1.газрын талаарх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хууль, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
23.2.2.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.3.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон энэ хуулийн 25.1.4-т заасан төлөвлөгөөний төсөлд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.4.улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.5.газрын нэгдмэл сангийн болон газрын тайланг жил бүр нэгтгэн Засгийн газарт танилцуулах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хууль, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
23.2.6.энэ хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.4, 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.9, 16.1.12, 16.1.16, 16.1.17, 16.1.18-д заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.2.7.улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үйл ажиллагаанд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.8.улсын хэмжээнд газрын кадастрын бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.9.газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрыг тогтоох болон нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.10.газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, эрхийг цуцлах, тэдгээрийн ажиллах журам, зааврыг батлан мөрдүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.11.Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.12.газрын биржийн үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.13.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.14.газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
23.2.15.газрын талаарх хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох хуульд заасан эрх бүхий этгээдэд тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.16.улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.17.газар зохион байгуулалт, газрын кадастрын судалгаа, шинжилгээний ажил эрхлэх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
23.2.18.энэ хуулийн 20.2.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт хийж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.19.газрын төлөв байдал, чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, чанарын өөрчлөлтийг улсын хэмжээнд хянан дүгнэх үүрэг бүхий хяналт шинжилгээ /мониторинг/-ний сүлжээ ажиллуулах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.20.газрын хууль тогтоомж, газар зохион байгуулалт, газрын кадастр, төлөв байдал, чанарын хянан баталгааны үйл ажиллагаанд төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.2.21.газрын төлөв байдал, нөөц, чанарын өөрчлөлтийг тодорхойлох, газар эзэмшигч, ашиглагчийн бүртгэлийг эрхлэх зорилго бүхий газрын нэгдмэл сангийн мэдээллийн сан, сүлжээг орчин үеийн техник, технологид тулгуурлан бий болгох; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
23.2.22.нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмыг батлах; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
23.2.23.төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр хууль бусаар барилга байгууламж баригдсан талаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол хураан авах ажлыг зохион байгуулах. /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.3.Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:
23.3.1.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах;
23.3.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн хилийн цэсийг тодотгох, өөрчлөлт оруулах талаар гарсан саналыг зохих журмын дагуу боловсруулах;
23.3.3.газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх;
23.3.4.газрын тайланг зохих журмын дагуу гаргаж Засаг даргад тайлагнах;
23.3.5.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах;
23.3.6.тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх;
23.3.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.3.8. газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах;
/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.3.9.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.4.Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:
23.4.1.сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах;
23.4.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23.4.3.эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;
23.4.4.газрын мэдээллийн санг эрхлэх;
23.4.5. газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах;
/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.4.6.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.4.7.бэлчээрийн даацыг хөдөө, аж ахуйн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан аргачлалын дагуу сумын бэлчээр хариуцсан мэргэжилтэнтэй хамтран жил бүр тогтоох; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.4.8.малчин өрхийн анхдагч холбоонд ашиглуулах бэлчээрийн зааг, хэмжээ, байршлын зургийг үйлдэх, газрын мэдээллийн санд бүртгэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.4.9.энэ хуулийн 21.4.4-т заасан гэрээг бүртгэх, гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийн ашиглалт, төлөв байдлын үнэлгээг үндэслэн сумын бэлчээр хариуцсан мэргэжилтэнтэй хамтран уг гэрээний биелэлтэд тогтмол хяналт тавих, дүгнэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.5. /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
23.6.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.7.Нийслэлийн газрын алба нь энэ хуулийн 23.3-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
23.8.Дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
Газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын нэгдмэл сангийн тайлан