26 дугаар зүйл. Газрын кадастр, газрын нэгдмэл сангийн тайлан
26.1.Газрын кадастр нь газар зохион байгуулалтын арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг мөн.
26.2.Газрын кадастрт энэ хуулийн 9-16 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн бүх ангилалын газрын улсын бүртгэл, газрын тоо бүртгэл, чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр тусгасан байна.
26.3.Газрын нэгдмэл сангийн тайланд газрын хуваарилалт, газрын улсын бүртгэл, ашиглалт, хамгаалалтын байдлыг аймаг, сум, нийслэл, дүүрэг бүрээр тусгаж, тэдгээрийн хөдөлгөөнийг харуулсан зургийг хавсаргасан байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.4.Газрын нэгдмэл сангийн тайлангийн маягтыг Засгийн газар батална.
26.5.Газрын нэгдмэл сангийн сум, дүүргийн тайланг Засаг дарга тухайн оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргад; газрын нэгдмэл сангийн аймаг, нийслэлийн тайланг Засаг дарга дараа оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус гаргаж өгнө.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.6.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн оны газрын нэгдмэл сангийн тайланг дараа оны 3 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулна. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
26.7.Газрын кадастрын үр дүнг үндэслэн газрын нэгдмэл сангийн тайланг гаргана.
26.8.Газрын кадастртай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
Газар эзэмшүүлэх, ашиглуулах