51 дугаар зүйл. Газрыг ашиглах эрүүл ахуйн шаардлага

ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Газрыг ашиглах эрүүл ахуйн шаардлага

51.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглахтай холбогдолтой зураг төсөл боловсруулах, шинэ технологи нэвтрүүлэх, Монгол Улсад өмнө нь сорьж, шалгаагүй химийн бодис, бордоог газарт хэрэглэхдээ мэргэжлийн эрх бүхий байгууллагаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг өөрийн зардлаар хийлгэнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

51.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, тоног төхөөрөмж байршуулах, үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газрын дор хадгалах, булах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ.

51.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 51.2-т заасан ажлыг гүйцэтгэхийн өмнө энэ тухайгаа тухайн шатны Засаг даргад урьдчилан мэдэгдэж, хүн амд мэдээлэн, уг газрын заагийг тэмдэгжүүлж, сэрэмжлүүлэх байнгын дохио тэмдэгтүүд өөрийн хөрөнгөөр байрлуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.