603 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах, шийдвэрлэх /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

603 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах, шийдвэрлэх /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

603.1.Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

603.2.Маргаан таслах зөвлөл нь маргаанд оролцогч талуудаас нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд нотлох баримт ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан дүгнэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

603.3.Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба энэ хуулийн 602.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

603.4.Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь Маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасан шалтгаанаар маргаан таслах зөвлөл нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй бол гомдол гаргагчид 14 хоногийн дотор буцаана. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

603.5.Маргаан таслах зөвлөл нь гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. Тус дүгнэлтийг маргааны оролцогч талуудад гардуулна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

603.6.Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг оролцогч талууд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлтийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

603.7.Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь маргаан таслах зөвлөлийн хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн үндэслэлийн тэмдэглэлийг хөтөлж, зөвлөлийн шийдвэрийг гомдол гаргасан хүн, хуулийн этгээдийн нэр, хувийн мэдээллийг таних боломжгүйгээр цахим хуудсаар мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

603.8.Маргаан таслах зөвлөл нь маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, газрын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргаж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх шатны байгууллагад хүргүүлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.