31 дугаар зүйл. Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглах журам
1.Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана.
2.Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллагын техник ашиглалтын журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр холбогдох төрийн захиргааны төв байгууллага батална.
3.Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчныг бохирдуулсан, түүний баялгийг зүй бусаар ашигласан, гэмтээж сүйтгэсэн зэргээс учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/