33 дугаар зүйл. Эрдэс түүхий эдийг боловсруулахад тавих үндсэн шаардлага
Эрдэс түүхий эдийг боловсруулахдаа дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:
1/эрдэс түүхий эдэд байгаа ашигтай бүрэлдэхүүн хэсгийг иж бүрэн, бүрэн гүйцэд ялган авах технологи хэрэглэх;
2/эрдэс түүхий эдийн ашигтай бүрэлдэхүүн хэсгийн ялгарцын түвшин, хэмжээг боловсруулалтын шат бүрт бүртгэж, хяналт тавьж байх;
3/эрдэс түүхий эдийн найрлага, технологийн шинж чанарыг цаашид судлан, боловсруулалтын технологийг боловсронгуй болгох;
4/эрдэс түүхий эдийг боловсруулахад гарсан хаягдлыг ашиглах;
5/ашигтай бүрэлдэхүүн хэсгийг агуулсан бөгөөд ашиглаагүй байгаа үйлдвэрлэлийн хаягдлыг бүртгэн тооцож хамгаалж байх.