39 дугаар зүйл. Уулын ажил гүйцэтгэж байгаа хүмүүсээс аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг сахин биелүүлэх талаар гүйцэтгэх үүрэг

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Уулын ажил гүйцэтгэж байгаа хүмүүсээс аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг сахин биелүүлэх талаар гүйцэтгэх үүрэг

Уулын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс дор дурдсан үүрэгтэй байна:

1/аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээний шаардлагыг чанд сахин биелүүлэх;

2/ажлын байр, тоног төхөөрөмжийг тогтмол шалган, аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг гажуудуулсан зөрчлийг нэн даруй арилгах арга хэмжээ авах;

3/ажил дээрээ тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх;

4/ажил гүйцэтгэхдээ аюул осол, золгүй тохиолдолд хүргэж болзошгүй арга хэрэглэхийг цээрлэх;

5/аюул осол гарч болох нөхцөл байдал бүрдвэл ажлаа зогсоож, энэ тухай ажил удирдаж байгаа хүнд нэн даруй мэдэгдэж, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах төлөвлөгөөг чанд баримтлан ажиллах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.