41 дугаар зүйл. Газрын хэвлийг хамгаалах талаар тавих үндсэн шаардлага
1.Монгол Улсын газрын хэвлий нь улсын хамгаалалтад байна.
2.Газрын хэвлийг хамгаалахдаа дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:
1/газрын хэвлийн геологийн судалгааг иж бүрэн гүйцэд хийх;
2/газрын хэвлийг ашиглуулахаар олгох журмыг чанд сахин биелүүлэх, түүнийг дур мэдэн ашиглах явдлыг гаргуулахгүй байх;
3/үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, тэдгээрт байгаа бүрэлдэхүүн хэсгийн нөөцийг зөв зохистой, и ж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах;
4/ашигт малтмалын нөөцийг ашиглахад үүсч болзошгүй аюул, хортой нөлөөнөөс газрын хэвлийг хамгаалах;
5/ашигт малтмалын ордыг усанд автах, үер, гал түймрээс болон ашигт малтмалын чанар, ордын үйлдвэрийн үнэт чанарыг бууруулах буюу түүний ашиглалтыг хүндрүүлж болох бусад хүчин зүйлээс сэргийлэн хамгаалах;
6/ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барих, уг талбайг ашиглах талаар тогтоосон журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх;
7/ашиглаж байгаа болон нөөцөд үлдээсэн уулын малталт, өрөмдлөгийн цооног, түүнчлэн газар доорхи барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг газрын хэвлий ашиглах явцад үүсч болзошгүй аюул, хортой нөлөөнөөс хамгаалах.
8/газар доор нефть, хий, материалыг хадгалах, хортой болон бусад бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулах үед газрын хэвлий бохиртохоос сэргийлэх.
3.Энэ зүйлд заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тусгай эрх бүхий төрийн бусад байгууллага газрын хэвлийг ашиглахыг Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмаар хязгаарлах, зогсоох буюу хориглох арга хэмжээ аван.