411 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

411 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх

1.Газрын хэвлийг ашиглагч нь байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ зорилгоор газрын хэвлийг болон ашигт малтмалын ордыг ашиглах зураг төсөл, техникийн баримт бичигт экологийн магадлан шинжилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.

2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг арилгах, ашигт малтмалын орд, түүний хэсэг дэр малтсан газрыг дарах буюу цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах, хөрсийг нь нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

3.Газрын хэвлийг ашиглагч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн баталгаа болгож мөнгөн барьцааг сум, дүүргийн нутгийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.

4.Мөнгөн барьцааны хэмжээ, түүнийг улсын орлого болгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.