81 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

81 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг судлах ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлого, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

2/энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар баг, хорооны Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Баг, хорооны Засаг дарга газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Засаг даргын шийдвэр, мөн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

2/нутаг дэвсгэртээ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүх төрлийн геологийн судалгааны ажил болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хувийн хөрөнгөөр гүйцэтгэх хайгуулын ажлаар ашигт малтмалын нөөцийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.