45 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц, ордын улсын тоо бүртгэл

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц, ордын улсын тоо бүртгэл

1.Ашигт малтмалын нөөц, орд, илрэлийг улсын нэгдсэн тоо бүртгэлд заавал бүртгэнэ.

2.Газрын хэвлийн геологийн судалгааг төлөвлөх, ашигт малтмал олборлох үйлдвэрийг байршуулах, ашигт малтмалын ордыг иж бүрэн, оновчтой ашиглах, түүнчлэн улс ардын аж ахуйн бусад зорилтыг шийдвэрлэх зорилгоор ашигт малтмалын ордын улсын данс хөтөлж, ашигт малтмалын нөөцийн улсын баланс зохионо.

3.Ашигт малтмалын нөөц, ордын болон газрын хэвлийн улсын тоо бүртгэл, ашигт малтмалын ордын данс, нөөцийн балансыг Улсын геологийн сан эрхлэн хөтөлнө.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.