44 дугаар зүйл. Газрын хэвлийг хамгаалах, ашиглах арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон нийтийн байгууллага, хөдөлмөрийн хамт олон, иргэдийн оролцоо
1.Олон нийтийн байгууллага, хөдөлмөрийн хамт олон нь хууль тогтоомж, дүрмийнхээ дагуу газрын хэвлийг хамгаалах, зохистой ашиглах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож, төрийн байгууллагад тус дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Иргэд нь газрын хэвлийн хамгаалалт, ашиглалтыг сайжруулах тодорхой санал санаачилга гаргаж, энэ талаар илэрсэн зөрчлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлж, таслан зогсоох болон төрийн байгууллагаас зохиож байгаа бусад ажилд идэвхтэй оролцож байвал зохино.
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ, ОРДЫН БОЛОН ГАЗРЫН ХЭВЛИЙН УЛСЫН ТОО БҮРТГЭЛ