51 дугаар зүйл. Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт геологийн судалгаанд тавих төрийн хяналтын зорилт

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт геологийн судалгаанд тавих төрийн хяналтын зорилт

1.Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалтад тавих төрийн хяналтын зорилт нь тус улсын яам, тусгай газар, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, түүнчлэн гадаад улсын хуулийн этгээд, иргэн, харьяалалгүй хүн хэвлийг ашиглах, хамгаалах талаар тогтоосон журмыг сахиж, түүнийг ашиглахад аюулгүй ажиллагааг хангах, болзошгүй аюул, хортой нөлөөнөөс хүн ам болон мал, ан амьтан, байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах, сэргийлэх, уг аюул, хортой нөлөөг арилгах үүргийн биелэлтийг хангах, ашигт малтмалын нөөц, ордын болон газрын хэвлийн улсын тоо бүртгэлийн журам, түүнчлэн газрын хэвлийн тухай хууль тогтоомжийн бусад заалтыг хэрэгжүүлэх явдлыг хангахад оршино.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Газрын хэвлийн геологийн судалгаанд төрийн хяналтыг харьяалал харгалзахгүйгээр тавих бөгөөд түүний зорилт нь холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас геологийн зураглал, эрэл, хайгуул, гидрогеологи, инженер-геологи, геофизик, геохимийн болон газрын хэвлийн геологийн судалгааны бусад ажлыг зохих ёсоор үр ашигтай гүйцэтгүүлэхэд оршино.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.