52 дугаар зүйл. Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт геологийн судалгаанд хяналт тавих байгууллага

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт геологийн судалгаанд хяналт тавих байгууллага

1.Геологи, уул уурхайн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт, геологийн судалгаанд тус тус хяналт тавина.

2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэдгээрийн Засаг дарга нь газрын хэвлийн ашиглалт, хамгаалалтад тавих төрийн хяналтыг нутаг дэвсгэртээ эрх хэмжээнийхээ дагуу хэрэгжүүлнэ.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.