57 дугаар зүйл. Газрын хэвлийг ашиглах асуудлаар гарсан маргааныг хянан шийдвэрлэх журам
1.Газрын хэвлийг ашиглах асуудлаар гарсан маргааныг аль нэг талын хүсэлтээр буюу маргаан шийдвэрлэх байгууллагын санаачилгаар энэ хууль болон Монгол Улсын хууль тогтоомжийн холбогдох бусад актад заасан журмаар хянаж шийдвэрлэнэ.
2.Маргааныг хянан хэлэлцэж байгаа байгууллага зохих материал хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт гарсан зөрчлийг арилгах талаар авах арга хэмжээг заана.
ГАЗРЫН ХЭВЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА