56 дугаар зүйл. Маргааныг хянан шийдвэрлэх харьяалал
1.Газрын хэвлийг ашиглах асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хооронд гарсан маргааныг дор дурдсан харьяаллын дагуу хянан шийдвэрлэнэ:
1/нутаг дэвсгэрт нь ердийн ашигт малтмалыг олборлох зориулалтаар газрын хэвлийг ашиглах талаар болон энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг аймаг, нийслэлийн Засаг дарга;
2/ердийн ашигт малтмалаас бусад ашигт малтмалын ордыг ашиглах, түүнчлэн ашигт малтмалыг олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглах асуудлаар гарсан маргааныг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
3/газрын хэвлийд геологийн судалгаа хийх асуудлаар гарсан маргааныг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.
2.Газрын хэвлийг ашиглах асуудлаар гарсан эд хөрөнгийн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/