55 дугаар зүйл. Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалтанд тавих дотоодын хяналт шалгалт
1.Яам, тусгай газар, бусад байгууллага нь тус тусын харъяа аж ахуйн нэгж, байгууллагаас газрын хэвлийг ашиглах, хамгаалах, геологийн судалгаа хийх талаар тогтоосон журмыг сахин биелүүлэх, үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, тэдгээрт байгаа бүрэлдэхүүн хэсэг, эрдэс, түүхий эдийг бүрэн гүйцэд ялгаж авах, газрын хэвлийг ашиглахад аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлэх, хүн амын аюулгүй байдлыг хангах, байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ашигт малтмалын нөөц, ордыг бүртгэх журам, түүнчлэн газрын хэвлийн хууль тогтоомжийн бусад заалтыг хэрхэн биелүүлж байгааг хянан шалгана.
2.Геологи, маркшейдерийн болон бусад алба нь ашигт малтмалын ордыг зөв ашиглаж байгаа эсэхэд хяналт тавина.
3.Геологи, маркшейдерийн албаны дүрмийг зохих яам, тусгай газар болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж батална.
ГАЗРЫН ХЭВЛИЙГ АШИГЛАХ АСУУДЛААР ГАРСАН МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ