54 дугаар зүйл. Газрын хэвлийн геологийн судалгаанд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Газрын хэвлийн геологийн судалгаанд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх

1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газрын хэвлийн геологийн судалгааны чиглэл, арга зүй, иж бүрэн байдал, чанарт хяналт тавина.

2.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь геологийн судалгаатай холбогдуулан дараахь эрх эдэлнэ:

1/газрын хэвлийд геологийн судалгаа хийх үед гарсан зөрчил, дутагдлыг арилгах талаар заавал биелүүлэх шаардлагыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад тавьж, биелэлтийг нь хангуулах;

2/газрын хэвлийн геологийн судалгаа нь баталсан зураг төсөлд тохироогүй буюу түүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түүнчлэн энэ ажлыг хийх журам, хэм хэмжээг зөрчсөн байвал түүнийг зогсоох.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Засгийн газар нь газрын хэвлийд геологийн судалгаа хийх хэм хэмжээг зөрчихөөс сэргийлэх, зөрчлийг таслан зогсоохтой холбогдсон бусад журам тогтоож болно.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.