12 дугаар зүйл. Хориглох үйл ажиллагаа

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хориглох үйл ажиллагаа

12.1.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдсон дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

12.1.1.нууцын зэрэглэлтэй байр зүйн зураг, тоон мэдээллийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр хэвлэх;

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.1.2.геодезийн байнгын цэг, тэмдэгтийг устгах, гэмтээх, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулах;

12.1.3.албан ёсны баримт бичиг, арга хэмжээнд газар зүйн албан ёсны нэрийг өөрчлөн хэрэглэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглах;

12.1.4.зохих хууль тогтоомжид заасан журмыг зөрчин байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хийсэн зураг зүйн бүтээлийг хуулбарлах, олшруулах, хэвлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.