44 дугаар зүйл. Төрөл, садангийн хүний тэжээн тэтгэх үүрэг

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Төрөл, садангийн хүний тэжээн тэтгэх үүрэг

44.1.Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хойт эцэг, хойт эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

44.2.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

44.3.Өөр тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл, садангийн хүмүүс бие биеэ хөдөлмөрийн чадваргүй үед нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

44.4.Энэ зүйлд заасан тэтгэлгийн хэмжээг талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд шүүх энэ хуулийн 40.4-ыг үндэслэн тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.