45 дугаар зүйл. Тэжээн тэтгэх тухай гэрээ
45.1.Талууд тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
45.2.Тэжээн тэтгэх тухай гэрээг сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд тэдний хэн нэгний хүсэлтээр шүүгч захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.
45.3.Тэжээн тэтгэх тухай гэрээний дагуу тогтоох тэтгэлгийн хэмжээ нь энэ хуулийн 40.4-т заасан хэмжээнээс багагүй байна.
45.4.Тэжээн тэтгэх тухай гэрээний дагуу тогтоох тэтгэлгийн хэлбэр, хугацаа нь энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасантай адил байна.
45.5.Тэтгэлгийг эд хөрөнгөөр олгохоор талууд харилцан тохиролцсон бол эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ.
45.6.Тэжээн тэтгэх тухай гэрээг талууд эвлэрүүлэн зуучлалын журмаар байгуулж болно.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/