11 дугаар зүйл. Харуул хамгаалалтын алба хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэг
11.1.Харуул хамгаалалтын алба хаагч ижил загварын дүрэмт хувцас, тухайн байгууллагын онцлогийг тусгасан ялгах тэмдэг хэрэглэх ба тэдгээрийн зардлыг харуул хамгаалалтын байгууллага хариуцна.
11.2.Дүрэмт хувцасны загвар болон ялгах тэмдэг, дүрэмт хувцас хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллага тогтооно.
11.3.Харуул хамгаалалтын алба хаагч дүрэмт хувцсыг зөвхөн албан үүрэг гүйцэтгэх үед өмсөнө.
Харуул хамгаалалтын байгууллага, алба хаагч болон үйлчлүүлэгчийн эрх, үүрэг