10 дугаар зүйл. Харуул хамгаалалтын алба хаагчийн сургалтын агуулга, төлөвлөгөө

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2005-01-27

10.1.Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх асуудлыг цагдаагийн төв байгууллага хариуцна.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан сургалтын агуулга, төлөвлөгөө болон сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих журмыг хууль зүйн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.3.Хуулийн этгээд өөрийн зардлаар энэ хуулийн 10.1-д заасан сургалтад сонирхогч хүнээ суралцуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.