9 дугаар зүйл. Харуул хамгаалалтын үйл ажиллагааны хязгаарлалт

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · энэ зүйлийг 2001-11-30-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2001-11-30-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

9.1.Харуул хамгаалалтын байгууллага болон түүний алба хаагч дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

9.1.1.тодорхой хүний хувийн амьдрал, улс төр, шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй холбоотой баримт мэдээ цуглуулах, хэвлэн нийтлэх;

9.1.2./Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.1.3.үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр тэдгээрийн тухай аливаа мэдээллийг иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн байгууллагад өгөх;

9.1.4.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан зэвсэг, тусгай хэрэгслийг албан үүрэг гүйцэтгэхээс бусад үед биедээ авч явах, хэрэглэх, албан үүрэг гүйцэтгэж байхдаа унтах, байр объектоо орхих, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, зэвсэг, хэрэгслээ бусдад шилжүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.