8 дугаар зүйл. Харуул хамгаалалтын тухай гэрээ

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2017-01-26

8.1.Харуул хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон харуул хамгаалалтын байгууллага гэрээ байгуулна.

8.2.Харуул хамгаалалтын тухай гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна гэрээнд дор дурдсан зүйлийг тусгана:

8.2.1.цагдаагийн байгууллага болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн он, сар, өдөр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.2.2.харуул хамгаалалтын үйл ажиллагааны төрөл, ашиглах техник, тусгай хэрэгсэл;

8.2.3.харуул хамгаалалтын алба хаагчийн тоо, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал;

8.2.4.хамгаалалтад авсан объектод нэвтрэн орох, гарах журам;

8.2.5.гэрээний хугацаа;

8.2.6.гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, төлөх журам;

8.2.7.энэ хуулийн 12-17 дугаар зүйлд заасан талуудын эрх, үүрэг;

8.2.8.талуудын хүлээх хариуцлага;

8.2.9.гэрээг цуцлах нөхцөл, түүнээс үүсэх хариуцлага;

8.2.10.гэрээ байгуулсан он, сар, өдөр.

8.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан нөхцөлийг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

8.4.Талуудын хооронд гарсан маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.