7 дугаар зүйл. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдлийг эрх бүхий байгууллагад гаргах бөгөөд өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна энэ хуулийн 6.1-д заасныг нотлох баримт, харуул хамгаалалтад ажиллах албан хаагч тус бүрийн тодорхойлолт, тэдгээрийн эрүүл мэндийн магадалгааг хавсаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан баримт бичиг эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7.3.Эрх бүхий байгууллага зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./