11 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил явуулах үндэслэл

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил явуулах үндэслэл

11.1. Гадаад тагнуул, сөрөх тагнуул, эдийн засгийн тагнуул, цэргийн тагнуул, хилийн тагнуулын үйл ажиллагааг эдгээр ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, энэ талаархи төрийн бодлогын үндсийг удирдлага болгон өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээр явуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажлыг дор дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал гүйцэтгэнэ:

11.2.1.хуулиар харьяалуулсан гэмт хэргийг далд аргаар үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай үндэслэл бүхий мэдээллийг ердийн арга хэрэгслээр шалгах боломжгүй;

11.2.2.хуулиар харьяалуулсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өөр арга, хэрэгслээр олж тогтоох боломжгүй;

11.2.3.эрүүгийн хэргийн нотолгоог бүрэн гүйцэд шалгах зорилгоор шүүх, прокурор, мөрдөн байцаагчаас даалгавар ирүүлсэн;

11.2.4.барьцаанд байгаа хүнийг суллах, сураггүй алга болсон хүнийг эрж олох талаар байгууллага, иргэдээс ирүүлсэн хүсэлт буюу өөрт байгаа баримтыг үндэслэн;

11.2.5.энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан баримт бичиг, эд зүйлийг эрж олох талаар байгууллага, иргэдээс хүсэлт ирүүлсэн;

11.2.6.эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Монгол Улстай байгуулсан гадаад улс, олон улсын байгууллагаас хүсэлт ирүүлсэн.

11.3.Тагнуулын байгууллага өөрт нь хуулиар харьяалуулсан эрүүгийн хэргийн тухай мэдээлэл, эрүү үүсгэсэн хэргийг шалгахдаа энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3, 5, 6-д заасан үндэслэлээр эрэн сурвалжлах ажил явуулах эрхтэй.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.4.Хорих ял эдлүүлэх байгууллага энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хоригдлын дунд, түүнчлэн оргосон ялтныг баривчлах зорилгоор эрэн сурвалжлах ажил явуулна.

11.5.Гүйцэтгэх ажилтан, туслах ажилтнаар ажиллуулах хүнийг шилж сонгох, төрийн нууц хариуцах ажилтныг судалж шалгах, Харьяатын тухай хуулийн 2О дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргасан хүний талаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үүднээс дүгнэлт гаргах зорилгоор гүйцэтгэх ажил явуулж болно.

11.6.Хилийн тагнуулын алба хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3, 5, 6-д заасан үндэслэлээр эрэн сурвалжлах ажил явуулах эрхтэй.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.7.Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэрэг болон хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэгт энэ хуулийн 11.2.1-11.2.3, 11.2.5-11.2.6-д заасан үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.

/Энэ хэсгийг 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

11.8.Тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, шүүх, шүүгч, гэрч хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд халдлага, хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.

/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.