12 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил явуулах хүрээ

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил явуулах хүрээ

12.1.Гүйцэтгэх ажил дараахь хүрээгээр хязгаарлагдана:

12.1.1.гадаад улс, байгууллагын тодорхой бодлого, үйл ажиллагааны тухай болон Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бусад мэдээ олох гадаад тагнуулын үйл ажиллагаа;

/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт орсон, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.2.Монгол Улсын эсрэг гадаадын улс, байгууллага, иргэн, тэдгээрийн төлөөний этгээдийн зүгээс явуулж байгаа тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа болон тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн сөрөх тагнуулын үйл ажиллагаа;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.3.олон улс, бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн байдал, үүсэж болзошгүй цэргийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үүнтэй холбоотой мэдээллээр зэвсэгт хүчний удирдлагыг хангахад чиглэсэн хилийн чанадад явуулах цэргийн тагнуулын ажиллагаа; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.1.4.энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т зааснаас бусад гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход чиглэсэн эрэн сурвалжлах ажил; /Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.5.оргон зайлсан гэмт этгээдийг баривчлах, барьцаанд байгаа хүнийг суллах, сураггүй алга болсон, нас барсанд тооцогдсон хүнийг эрж олох ажил; /Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.6.алдагдсан нууц бичиг баримт, эд зүйл, галт хэрэгсэл, зэвсэг, тэсрэх болон хүчтэй хордуулах, цацраг идэвхт, мансууруулах бодис, түүх, соёлын дурсгалт зүйл, нуугдмал эд хөрөнгийг эрж олох; /Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.7.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд шаардлагатай нотлох баримтын эх сурвалжийг олж тогтоох. /Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА, АЖИЛТНЫ БҮРЭН ЭРХ, ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.