24 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

24.1.Албан тушаалтан гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тагнуулын байгууллагаас дараах хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:

24.1.1.энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 18.2, 21.5-д заасныг зөрчсөн, 9.2.1, 9.2.3-т заасныг хэрэгжүүлэхэд саад учруулсан этгээдийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

24.1.2.энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 18.2, 21.5-д заасныг удаа дараа зөрчсөн, эсхүл 9.2.1, 9.2.3-т заасныг хэрэгжүүлэхэд саад учруулсны улмаас мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан хориглосон хэм хэмжээ зөрчигдөх нөхцөл бүрдсэн бол гэм буруутай этгээдийг албан тушаал бууруулах, огцруулах, төрийн албанаас халах.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан тохиолдолд тухайн албан тушаалтан холбогдох албан тушаалтандаа хариуцлага хүлээлгэж, энэ тухай 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад мэдэгдэнэ.

24.3.Энэ хуулийн 24.2-т заасныг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг тагнуулын байгууллага түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

24.4.Энэ хуулийг зөрчсөн бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.