13 дугаар зүйл. Гадаадын мэргэжлийн оролцогч
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.2.Гадаадын мэргэжлийн оролцогч нь энэ хуулийн 13.1-д заасны дагуу Зохицуулах хорооноос бичгээр, эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд аливаа этгээд гадаадын мэргэжлийн оролцогчийг төлөөлж дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.2.1.мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах зорилгоор сурталчилгаа, ухуулга хийх, эсхүл ийм зорилгоор албан газар нээх, ажиллуулах;
13.2.2.салбар, төлөөлөгчийн газар нээх, ажиллуулах.
13.3.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүсч буй этгээд нь Зохицуулах хороонд өргөдөл гаргана.
13.4.Өргөдлийг бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд холбогдох журамд заасан баримт бичгийг хавсаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.5.Зохицуулах хороо энэ хуулийн 13.1-д заасан зөвшөөрлийг хүссэн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхдээ нэмэлт мэдээлэл, баримт бичгийг өргөдөл гаргагчаас шаардаж болно.
13.6.Энэ хуулийн 13.1-д заасан зөвшөөрөл олгохдоо Зохицуулах хороо тодорхой нөхцөл, шаардлага тавьж болох бөгөөд эдгээр нөхцөл, шаардлагаа хэдийд ч өөрчлөн тогтоож болно.
Хөрөнгө, хувьцаа