14 дугаар зүйл. Дүрмийн сангийн доод хэмжээ
14.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд дараахь хэмжээтэй байна:
14.1.1.даатгалын багц дүрэмд заасан хэмжээнээс багагүй;
14.1.2.энэ хуулийн 14.2-т заасны дагуу Зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй.
14.2.Зохицуулах хороо тухайн даатгалын зуучлагч болон даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 14.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно.
14.3.Энэ хуулийн 14.2-т заасан дүрмийн сангийн доод хэмжээнд хүрэх боломжит хугацааг даатгалын мэргэжлийн оролцогчид олгоно.
14.4.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сан энэ хуулийн 14.1 -д заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд энэ тухай Зохицуулах хороонд нэн даруй бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./