23 дугаар зүйл. Зохицуулах хорооноос аудиторыг томилох
23.1.Хэрэв даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч энэ хуулийн 20.1-д заасны дагуу аудиторыг томилоогүй бол Зохицуулах хороо аудиторыг томилж болно.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан аудитор нь даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн аудиторын энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Даатгалын мэргэжлийн оролцогчид тавих хязгаарлалт